Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар сүм хийд байгуулах иргэдээс ирсэн өргөдлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хянан үзэж, зөвшөөрөл олгодог.
Өнөөдрийн /2017.04.17/ Тэргүүлэгчдийн хурлаар “Билал-Хабаши” мечит сүм, “Ыбирай Үлы Султан Мечит” сүмийн зөвшөөрлийг нэг жилийн сунгах шийдвэрийг гаргалаа. 