Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Дархан-Уул аймгийн бизнес эдийн засаг, нийгмийн асуудлаар баримталж буй бодлого” сэдвээр илтгэл тавьсан юм. 
Уг мэдээллээр дамжуулан бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүдэд эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдлын тухай цогц ойлголтыг хүргэхийг зорьсон ба тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.

Мөн уулзалтын үеэр КАМА сэрвис интернэйшнл олон улсын байгууллагаас “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтээр дэмжих” төслийг танилцууллаа.