Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төсөлд иргэдээс санал авах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2017-06-13

2017 оны 06 дугаар сарын 12
Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төсөлд иргэдээс санал авах хэлэлцүүлэг сумын Иргэний танхимд 2017.06.12-ний өдөр зохион байгуулагдлаа. Худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл хамрагдаж өөрсдийн санал бодлоо тус журманд тусгуулахаар хүргүүлэв.
Мөн архигүй Батшийрээтчүүд дэд хөтөлбөрийн хүрээнд 2017 онд зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөг нийгмийн бодлогын түшмэл Д.Өлзийнаран танилцуулсан бөгөөд тус төлөвлөгөөнд тусгагдсан ажил болох албан байгууллага, ААНэгжүүдийн ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулах архины хор уршгийн талаарх ДЭВЖЭЭ тэмцээнийг суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөлтэй ААНэгжүүд хамтран зохион байгуулахаар дэмжиж байгаагаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%