Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

20-н ойн нөхөрлөлд тус бүр 1 сая төгрөг өгөх гэрээг байгууллаа

2017-06-23

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний 2 дугаар чуулганаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж эрчимжүүлэх ажлын хүрээнд ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг бодитой дэмжих, ойжуулалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/159 дүгээр тушаал гарчээ. Тус тушаалын дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын А/11 тушаалаар ажлын хэсэг байгуулагдан 20-н ойн нөхөрлөлийг сонгон шалгаруулж тус бүр нэг сая төгрөгийг өгөх гэрээг байгууллаа. Эдгээр 20-н ойн нөхөрлөл ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ойг нөхөн сэргээх, байгалийн сэргэн ургалтыг дэмжин ажиллах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6795
5257 / 77%
947 / 14%
282 / 4%
309 / 5%