Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

товч танилцуулга

2017-12-05

Товч танилцуулга

Монгол улсын шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсанаар аймаг, сум, баг нь 1992 онд орон нутгийн иргэдийн ардчилсан шууд, нууц, тэгш сонгуулиар сонгогдон байгуулагдсан.

2016 оны орон нутгийн сонгуулийн ¿ð ä¿íä байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, нутаг дэвсгэрийнхээ дэд бүтэц, газар зохион байгуулалт, байгаль орчныг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, түүх соёлын дурсгалт газруудыг хамгаалах, ТББ-ууд, ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн асуудал зэрэг сумын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн нөөц боломж онцлогийг харгалзан бодлого боловсруулан хэрэгжүүлж сум орон нутгаа хөгжүүлэх эрхэм зорилготойгоор  сонгогдсон 21 төлөөлөгч 7 тэргүүлэгч, дарга, нарийн бичгийн дарга, Иргэний танхимын ажилтантай бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

ИТХ-ын äýðãýä:

1.      Дэд бүтэц, төсөв санхүү, эдийн засàã, ¿éëäâýðëýëèéíàæëûí хороо,

2.      Íийгмийн бодлогî, òөрийн байгуулалтынàæëûí хороо,

3.      Байгаль орчин,íîãîîíõºãæèë, аялал жуулчлал, ХХАА-н õºãæëèéí áîäëîãûí àæëûí хороод ажиллаж байна.

 

Сумын ИТХурал нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд сум орон нутгийн болон бүс нутгийн чанартай олон олон асуудлыг авч хэлэлцэн баталж хөгжил дэвшлийнхээ хөтөч нь болох үүргээ үе үеийн хурал нэр төртэй биелүүлж ирсэн билээ. Үүнээс томоохон хийгдсэн ажлуудыг нэрлэвэл:

-          Нутаг дэвсгэрийн 57%-ийг ОНТХамгаалалтанд авч түүнд мөрдөх дэглэм

-          Ногоон сум болох зорилтын хүрээнд “Эко Батширээт” хөтөлбөр

-          Сумын Эдийн засгийн 2010-2020 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

-          Сумын тэргүүлэх чиглэлийн нэг болох “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” хөтөлбөр

-          Хүний нөөцийн бодлого

-          Ёохор үндэсний хөтөлбөр

-          Хүний хөгжлийг дэмжих “ЗӨВ” хөтөлбөр зэрэг болно.

 

Ерөнхийлөгчийн тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБХөтөлбөрөөс зарласан “Нутгийн хөгжилд иргэдийн оролцоо” сэдэвт улсын уралдаанд 2016 онд тэргүүн байр эзэлж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 4,6 сая төгрөгийн төслийг амжилттай хэрэгжүүллээ. Иргэний танхимаар 2015 онд нийт 717 иргэнд 2016 онд 941 иргэнд сургалт сурталчилгаа, хууль эрх зүйн мэдлэг олгож, иргэдээ сонсох утас 98304660 дугаарыг ажиллуулан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%