Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

2018-03-30

        Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2018.03.30/ болж, орон нутгийн цаг үеийн 11  асуудлыг хэлэлцлээ.
Тухайлбал “Монгол Улсын цол,  одон медальд уламжлах тухай”, “Алдарт эх одонгоор шагнуулах тухай”, “Хөрөнгө бүртгэх тухай /Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хийгдсэн ажлуудыг өмчлөлд бүртгэх тухай/, “Балансаас балансад хөрөнгө шилжүүлэх тухай” /Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгээс 17 дугаар цэцэрлэг рүү шилжүүлэх/, “Хөрөнгө бүртгэх тухай” /Аймгийн ЗДТГ-ын балансад бух бүртгэх тухай/, “Хөрөнгө актлаж, үнэ тогтоон худалдах  тухай” /Тээврийн хэрэгсэл актлаж, үнэ тогтоон худалдах/, “Үндсэн хөрөнгө бүртгэх  тухай” /Тендерийн орлогоос худалдаж авсан төмөр шүүгээг орон нутгийн өмчийн газрын балансад бүртгэх/ зэрэг асуудлыг хэлэлцэн баталж, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай”, “Дархан Үйлдвэрлэл технологийн парк ОНӨХХК-ийн 2017 оны ажлын тайланг хэлэлцэх тухай”, “Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГазрын 2017 оны ажлын тайланг хэлэлцэх тухай”, Дархан-Хот Байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГазрын 2017 оны ажлын  тайланг хэлэлцэх тухай зэрэг асуудлыг сонсож танилцан, цаашдын үйл ажиллагаанд анхаарах асуудлаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5882
4415 / 75%
918 / 16%
266 / 5%
283 / 5%