Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Монгол ур чадвар 2018” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2018-04-02

    Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, сурталчлах, багш суралцагчдын дунд туршлага солилцох боломж олгох, 2019 онд ОХУ-ын Казань хотод болох “World skills Kazasn 2019” тэмцээнд оролцох оролцогчийг сонгон шалгаруулах зорилго бүхий “Монгол ур чадвар 2018” өрөг угсрагч мэргэжлийн эхний шатны шалгаруулалт 2018 оны 3 сарын 28 өдөр Улаанбаатар хотын Барилгын Политехник коллеж дээр боллоо. Тэмцээнд 14 сургуулийн 17 оюутан сурагч оролцсоноос Дархан-Уул аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн өрөг угсрагч 1а ангийн сурагч Б. Болдбаяр багш С. Ганбаатар, Х. Мандах нарын удирдлага дор оролцож, 5 дугаар байр эзлэн, дараагийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй боллоо.

Мэдээллийн эх сурвалж: Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6099
4615 / 76%
923 / 15%
274 / 4%
287 / 5%