Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2018-05-01

2018.4.27

Сумын  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагт ИТХ-ын даргын өрөөнд тэргүүлэгчдийн 100%-ийн ирцтэйгээр хуралддаж доорх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хэлэлцсэн асуудал:
1.Цэргийн албыг дүйцүүлэн хаах тухай
2. Хамтарсан баг байгуулах тухай
3. Ажлын хороо байгуулах тухай
3. Бусад гэсэн 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.


Шийдвэрлэсэн:

1.    Тус сумын Норовлин багийн иргэн Гантуяагийн Цэнд-Аюуш, Рагчаагийн Отгонзаяа нарыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгахаар шийдвэрлэсэн.

2. 3орилтот өрхөд тулгарч буй асуудлыг тодруулах, шийдвэрлэх, арга замыг тодорхойлж ажиллах "Зорилтот өрхийн хөгжил хамгааллын хамтарсан баг"-ийг Сумын Засаг даргаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явцад хяналт тавих хяналтын хороог ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Баярсайханаар ахлуулан 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулсан.

3.   Мөн бусад асуудалд ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Баярсайханы гаргасан саналын дагуу Биндэрийн овоог тохижуулах, сэргээн засварлах ажлын хэсгийг Засаг даргаар ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан 5 сарын 20-ны дотор иргэд, ААН байгууллагыг уриалан Биндэрийн овоог сэргээн засварлах, тохижуулах ажлыг хийж гүйцэтгэхийг ажлын хэсэгт даалгасан.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%