Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХАА-н мэргэжилтэнгүүдийн сонсгол зохион байгууллаа.

2018-05-10

 2018.4.27

            Сумын ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс, ХАА-н хөгжлийн ажлын хорооны хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр иргэний танхимд 71,4 %-ийн ирцтэйгээр сумын МЭҮТ-ын сонсгол хийж дараах санал зөвлөмжүүдийг гаргаж ИТХ-ын Тэргүүлэгчдэд хүргүүллээ.

Санал : ХАА-н салбарт

1.    Суманд зохион байгуулагдах хурдан морины уралдаанд эрлийз морьдыг цэвэр цусны Монгол морьтой хамт  уралдуулахгүй байх үүднээс эрлийз морьдыг шинжиж таних Засаг даргын дэргэдэх байнгын зөвлөл байгуулах.

2.    Арьс шир ноос ноолуурын үед болон байнгын ажиллагаатай түүхий эдийн цэг байгуулах. Хадгалж хураах агуулга зоорины асуудлыг шийдвэрлэх. Газар болон хөрөнгийн асуудлыг хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах.

3.    Малын үүлдэр угсаа, таваарлаг чанарыг нэмэгдүүлэхэд анхаарч ОНХС-д хөрөнгө тусгаж ажиллах.

4.    Хүнсний ногооны салбарын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, механикжуулах ажлыг эхлүүлж агропаркын үйл ажиллагааг эрчимжүүлэх.

5.    Ноосны урамшууллын мөнгийг эргээд ХАА-н салбарт зарцуулж хэвших.

 

Санал: ГЗБ-ын талаар

1.    2018 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан сумын хэмжээнд аялал жуулчлал, жимс жимсгэний зориулалтаар олгосон  газруудын судалгааг авч хэлэлцээд тухайн газраа хуулийн дагуу зориулалтаар нь ашиглахгүй байгаа газруудыг цуцлах талаарх саналыг сумын ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх

 

Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс, ХАА-н хөгжлийн ажлын хороо


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%