Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимтай боллоо

2018-10-12

Өсвөр үе, залуучуудад болон залуу гэр бүлүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимтай боллоо. Дархан-Уул аймаг 100-аад мянган хүн амтай. Нийт хүн амын гуравны нэгийг 15-34 насны залуус эзэлж байна. Нийгмийн стресс бухимдал их байгаа энэ үед залууст нэн хэрэгцээ шаардлагатай байсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байгуулах санаачлагыг Дархан-Уул аймгаас Удирдлагын академд 2017-2018 онд суралцаж байсан сонсогчид гаргасныг Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлжээ. Уг төвийн үйл ажиллагаа нь аймгийн “Залуучууд хөгжлийн төв”-ийн байранд явагдаж эхэлсэн. Тэнд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллан, таагүй асуудал тулгарснаас сэтгэл зүйд үүсэх сөрөг нөлөөллөөс гарах, зөв шийдвэр гаргахад нь өсвөр үе, залуучууд болон залуу гэр бүлүүдэд тусалж зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%