Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Дархан захад мэдээ мэдээллийн цахим самбарыг ажиллуулж эхлэв.

2014-10-24

УИХ-ын болон аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд мэдээ мэдээллийн цахим самбарыг Дархан захад байршуулан ажиллуулж эхэллээ.
Мэдээллийн цахим самбарыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин нар захын удирдлагуудад хүлээлгэн өгч, хэвийн үйл ажиллагааг хангах гэрээ байгууллаа.
Энэхүү цахим самбараас иргэд, олон нийт УИХ-ын гишүүд, байнгын хороодын үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй ажил, арга хэмжээ болон хууль, тогтоомжийн мэдээ мэдээллийг авах боломжтой юм байна. Мөн аймгийн ИТХ-ын цахим хуудас руу нэвтрэн Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Төлөөлөгчид, Ажлын албаны болон орон нутгийн мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүлээн авах юм.


Мэдээ бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%