Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг болжээ

2019-05-02

2019 оныг аймгийн ИТХ-аас  “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдын гэр бүлийн дунд албаны үйл ажиллагааг сурталчлах, хамт олонч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт өдөрлөгийг явуулжээ. 
Тус өдөрлөгийн үеэр Онцгой байдлын газрын түүхэн музейг үзүүлэхийн зэрэгцээ галын техник олон төрөлтийн спортын тамирчид довтолгооны шатанд гүйх, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид барилгын өндөр давхраас аврах хоолой, аврах дэр ашиглан нэрвэгдсэн иргэдийг аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг талаарх үзүүлэх тоглолтыг 23 алба хаагчийн 60 гаруй иргэн сонирхуулжээ. 
Мөн гэр бүлийн гишүүдийн дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн явуулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулсан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5882
4415 / 75%
918 / 16%
266 / 5%
283 / 5%