Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СЭРЭМЖЛҮҮЛГЭ

2022-03-24

Батширээт сумын Цаг уурын албанаас ирсэн мэдээгээр 2022 оны 03-р сарын 24-нд нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, салхи секундэд 16-18 метр, зарим үед 20-22 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд байгаль цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ийг хүргэж байна.
1. Хот, аймаг, сум, баг хооронд ТЭЭВЭР-ийн хэрэгслээр зорчихдоо батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж бензиний нөөцтэй явах.
2. Хүчтэй цасан шуурга, шороон шуурганы үеэр МАЛЧИД , ИРГЭД шуурганд малтайгаа уруудах, төөрөх зэрэг амь насаа алдах эрсдэлээс хамгаалж бага насны хүүхэд, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг малд явуулахгүй байхад анхаарч байхийг онцгойлон АНХААРУУЛЖ байна.
2022 оны 03 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26,28-нд зарим зазраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26,28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%