Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

2022-11-14

2000-2004 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:
1 Цэнд-Очирын Баярсайхан
2 Падьжунайн Сүрэнхор
3 Дашийн Дондог
4 Ядмаагийн Нарангэрэл
5 Борвоогийн Сүхбаатар
6 Цэдэн-Ишийн Цэрэндондог
7 Магваны Болд
8 Цэдэндамбын Дуламханд
9 Батсүхийн Мөнх-Очир
10 Зоригтбаатарын Сэргэлэн
11 Бүджавын Бадамханд
12 Лхүндэвын Борхүүхэн
13 Гүрцэрэнгийн Цэцэгмаа
14 Раднаагийн Дугарсүрэн
15 Сэмээлийн Оюунчулуун
16 Цэвэгдоржийн Даваажид
17 Цэдэвийн Сандаг
18 Шаравжамцын Цэнд-Очир
19 Гомбын Лхам
20 Цэнд-Очирын Насанжаргал
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 20 төлөөлөгчийг батламжлан, ИТХ-ын даргаар Ц.Баярсайхан, Тэргүүлэгчдээр Ц.Дуламханд, Ц.Даваажид, М.Болд, Б.Мөнх-Очир, сумын Засаг даргаар М.Болд нар сонгогдон, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэчимэг, Н.Одончимэг нар ажилласан.
Энэхүү бүрэн эрхийн хугацаанд ИТХурал нийт 26 тогтоол, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 118 тогтоол шийдвэр гаргасан байна. Томоохон гаргасан тогтоол шийдвэрүүдийг дурдвал:
- Мал эмнэлгийн үржлийн ажил, үйлчилгээний жишиг үнэ тогтоох
- Ашигт малтмалыг үйлдвэрлэлийн бус аргаар олборлох түр журам
- Нохойтой айл өрх, албан байгууллага, ах ахуйн нэгжүүдийн мөрдөх журам
- Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт зарим газар нутгийг авах
- Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлэх хамгаалалтын дэглэм, журам гэх зэрэг асуудлыг батлан хэрэгжүүлэн ажилласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%