Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

2022-11-15

2012-2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:
1 Дугаржавын Гансүрэн
2 Гүүдоржийн Баяраа
3 Борвоогийн Сүхбат
4 Цэдэнжавын Чинбат
5 Бэх-Очирын Хэрлэнчимэг
6 Бодийн Болд
7 Нацагдоржийн Жамъян
8 Жаргалсайханы Одонтунгалаг
9 Жигмэдийн Батсайхан
10 Мягмарын Мөнхчимэг
11 Сэнгэренчингийн Намшир
12 Батдэмбэрэлийн Бат-Өлзий
13 Лувсангомбын Дуламсүрэн
14 Цэнд-Очирын Насанжаргал
15 Даваажидын Бат-Орших
16 Гантөмөрийн Ганцогт
17 Намсрайн Мэндсайхан
18 Зоригтбаатарын Сэргэлэн
19 Сандагийн Цэрэнлхам
20 Зинамэдэрийн Шагдарсүрэн
21 Дагвадоржийн Оросоо
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 21 төлөөлөгчийг батламжлан, ИТХ-ын даргаар Д.Гансүрэн, Тэргүүлэгчдээр Г.Ганцогт, Б.Болд, Ж.Одонтунгалаг, Ц.Чинбат, Б.Хэрлэнчимэг, Ж.Батсайхан, сумын Засаг даргаар Ц.Баярсайхан нар сонгогдож, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Л.Хоролмаа, 2014 оноос ИТХ-ын орон тоог нэмэгдүүлэн Иргэний танхимын ажилтнаар Б.Ууганбаяр нар ажилласан.
Энэхүү бүрэн эрхийн хугацаанд ИТХурал нийт 122 тогтоол, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 230 тогтоол шийдвэр гаргасан байна. Томоохон гаргасан тогтоол шийдвэрүүдээс дурдвал:
- Улаан хөндийн ОНТХГ-т менежментийг хэрэгжүүлэх
- ЕБС, Цэцэрлэгийн стратеги төлөвлөгөө
- Худалдаа үйлчилгээний газруудын гадна орчинд тавигдах журам
- Гахай, бор гөрөөс, загас, шувууны ангуурын бүс нутгийг тогтоох
- Сумын соёлын төвийг МУ-ын шатрын спортын ууган мастер, яруу найрагч Ц.Цэдэнжавын нэрэмжит болгох тухай
- "Батширээт тохижилт" ОНӨААТУҮГ байгуулах
- Буриад өв соёлыг дэлгэрүүлэх ёс заншлаа сэргээн хөгжүүлэх “Ёохор” үндэсний хөтөлбөрийг батлан Ёохор наадмыг зохион байгуулах
- Хавтгарын ОНТХГ-т хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөө
- Сумын сүлдний загварыг шинэчлэх
- ОНХСангийн хөрөнгөөр сум орон нутагтаа бүтээн байгуулалтын ажлыг хийх
- Хүндэт иргэнд цол тэмдэг олгох журмыг шинэчлэх
- Хүний нөөцийн бодлого
- Сумын төвийн хаягжуулалт, гудамж талбайн нэршил тогтоох
- Тоонот толгойд цогцолбор байгуулах
- Гялгар уутны хэрэглээг хязгаарлах тухай
- ЕБС-ийн орчинд гар утасны хэрэглээг хязгаарлах тухай зэрэг олон асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлэн ажилласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%