Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Төлөөлөгчийн өдөр" зорилтот ажлын хүрээнд

2023-11-14

Аймгийн ИТХ-аас "Төлөөлөгчийн өдөр" зорилтот ажлын туг аялах хүрээнд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, төлөөлөгч, иргэдийн дунд хамтын ажиллагааг бий болгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 4 багийн иргэдийн дунд "ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН"-ийг сумын ИТХ-ын төлөөлөгчид шагналын санг ивээн тэтгэж амжилттай зохион байгуулсан. 4 багийн нийт эрэгтэй, эмэгтэй 56 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбагаа сорин өрсөлдөж,
✅️ Эрэгтэй:
1-р байр Норовлин баг
2-р байр Барх баг
3-р байр Хурх баг
✅️ Эмэгтэй:
1-р байр Онон баг
2-р байр Норовлин баг
3-р байр Барх баг тус тус байр эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж, багийн дүнгээр Норовлин баг тэргүүн байр эзлэн шилжин явах цомын эзэд болсон.
Тэмцээнд идэвхтэй оролцсон багууддаа болон ивээн тэтгэсэн 21 төлөөлөгчиддөө баярласан талархсанаа илэрхийлье.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%