Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн

2023-12-01

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг "Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн" 11 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан. Тус тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 5 нийт 17 шатарчин авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн. Үүнд:
Эрэгтэй төрөлд:
1-р байр Г.Базаргүр
2-р байр С.Алтанхуяг
3-р байр З.Бат-Эрдэнэ
Эмэгтэй төрөлд
1-р байр Б.Солонго
2-р байр Р.Цэрмаа
3-р байр Б.Хулан нар тус тус байр эзэлж, эрэгтэй төрөлд Г.Базаргүр, С.Алтанхуяг, эмэгтэй төрөлд Б.Хулан нар 12 дугаар сард зохион байгуулагдах "Шатар сонирхогчдын Аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-д сум орон нутгаа төлөөлөн оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.
Нийт оролцсон шатарчдадаа спортын өндөр амжилт хүсье.
ИТХ-ын ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%