Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2023-12-31

Хан Хэнтийн хоймор Батширээт нутгийн зон олон, Эрхэм хүндэт иргэддээ айлчлан ирж буй 2024 оны халуун мэндийг дэвшүүлье.
Улиран одож буй 2023 онд Иргэдийн Төлөөлөгчдийн хурал сумын төсөвт хяналт тавин хэрэгжүүлэлтийг хангуулан ажилласнаас гадна 2024 оны орон нутгийн төсвийг иргэдийн нийтлэг эрх ашигт нийцүүлэн иргэд, төлөөлөгч нараас гарсан саналд тулгуурласан ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр хэлэлцэн баталлаа.
Иргэний нийгмийн байгууллагыг идэвхжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, хамтран ажиллах зорилго тавин
Ахмадын хороо, Сурын клуб, шатрын холбоо, хөдөлмөрийн чадвараа түр буюу бүрэн алдсан иргэд, мөн мини парламентын хүүхдүүдийн хүсэл сонирхол, санал хүсэлтийг сонсож тэдний үйл ажиллагааг дэмжин ажилласан ба цаашид хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллахаар төлөвлөөд байна
2023 оныг Хүүхэд хөгжил, хамгаалал, эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласнаар хүүхдийн болон иргэдийн амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж мөн нийтийн биёийн тамирыг хөгжүүлэх зорилгоор бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээн, шинэлэг арга хэмжээг амжилттай зохион явууллаа.
Буриад түмний өв соёл, уламжлалт Ёохор бүжгийн наадам " Ёохор нааднай тэнгэр дор" сүлд дуутай болгон баталсан.
Ирж буй 2024 ондоо илүү ихийг санаж сэдэн, алдаагаа туршлага болгон амжилтаа бататган, бүтээснээсээ ихийг бүтээх оргилуун хүсэл тэмүүллээр ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Ингээд айлчлан ирж буй шинэ ондоо хүн бүр эрүүл энх, саруул сайхан, инээд хөөрөөр дүүрэн, айл өрх бүр амар тайван, аз жаргалтай, төр минь төвшин түмэн олон минь амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Г. Байгаль

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%