Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАЛАА

2025-03-13

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, зөвлөх Р.Тунгалаг-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Т.Ганболд нар Хонгор сумын нутагт байрлах ХХААХҮЯ-ны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн хамт олонтой уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Монгол Улсын Засгийн газраас Дархан, Сэлэнгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан. Иймээс Дархан-Уул аймаг малын тооноос илүү чанарт анхааран тус бүс нутагт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуй руу шилжүүлэх, мах, сүүний чиглэлийн удмын сан бий болгох, малын цөм сүргийн бүтцийг сайжруулахыг зорьж байгааг аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа онцоллоо. Цаашлаад хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй. Тиймээс удмын сангийн үйл ажиллагааг Нутгийн удирдлагын байгууллагын зүгээс бодлогоор дэмжин ажиллана гэв.
Аймгийн ХХААГ-ын зүгээс салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан орон нутгийн стратеги төлөвлөгөөг боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулж ажиллахаар боллоо.
Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Ч.Гантөгс болон хамт олны зүгээс тэжээлийн талбай, тээгч малын өвөлжөөний асуудал тулгамдаж байгааг дурьдаад албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд орон нутгаас тодорхой дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Мөн Дарханы сум тус бүр нэг чиглэлийг сонгон төрөлжүүлэн хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Малчдыг мэдээллээр хангах, сургалтад хамруулах, зөв ойлголт өгөх ажлыг эрчимтэй, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5882
4415 / 75%
918 / 16%
266 / 5%
283 / 5%