"Эрсдэлгүй, ээлтэй Дархан" аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажлын хүрээнд 2024 оны шилдэг оролцоот ААНБ-дын дунд гурван төрөлт тэмцээнийг /2025.04.05/ Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн спорт танхимд зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны Төлөөлөгчид урилгаар оролцож байна.
Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран зохион байгуулж буй “Эрсдэлгүй, ээлтэй Дархан-VI” аяны нээлт болон, аяны хүрээнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд нийгэмд үлгэрлэн ажиллаж буй байгууллагуудын дундах нөхөрсөг уулзалт, спортын 3 төрөлт тэмцээнд оролцож буй нийт төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-ын удирдлагууд, албан хаагчдад амжилт хүсье” гэв.
Спортын тэмцээн гар бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр 22 байгууллагын 200 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан өрсөлдөж байна.