Хэнтий Батширээт сумын Нэгдүгээр багийн өндөр настан Д.Дугар, Ц.Жаргалжав , Д.Амгалан Б.Янжин, П.Дуламжав Д.Цэрэнханд, Д.Дагвадорж 80-аас дээш насыг зооглож, үр хүүхэд, ач, зээ, гуч, жичтэйгээ эрүүл энх, амар амгалан урт насалж, удаан жаргаж байна.
Сар шинийн эхний өдөр ИТХ-ийн дарга Б.Хэрлэнчимэг, багийн Засаг дарга Д.Хонгорзул нар хүндэтгэл үзүүлж, золгон Аймгийн засаг дарга болон сумын ЗДТГ-н бэлгийг гардууллаа.