Сумын ИТХ-ын даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг удирдамжийн дагуу 03 дугаар сарын 21, 24-ний өдөр ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, цэцэрлэг, ЭМТ-ийн цайны газарт хэрэглэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний хугацаа, чанар, аюулгүй байдалд дараах чиглэлүүдийн хүрээнд ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын төлөөлөгч, Хурлын зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг, гишүүд ИТХ-ын төлөөлөгч Б.Дуламжав, хурлын нарийн бичгийн дарга Л.Хоролмаа, МЭУБайцаагч Ж.Ундрах, ХАА-н мэргэжилтэн Б.Энхболор гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр хяналт тавьж ажилласан. Үүнд:
1. Тухайн жилийн хоолны батлагдсан төсөв
2. 2025 оны худалдан авах ажиллагааны гэрээ, төлөвлөгөө
3. Хүүхдийн тоо
4. Хоолны цэс
5. Гал тогооны бүртгэл, хөтлөлт
6. Хүүхдийн хоолны орц нормыг нормын дагуу олгож буй эсэх, бодит байдал
7. Хоол хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт
8. Гал тогоо, агуулахын стандарт шаардлага хангаж буй эсэх
9. Эцэг эхчүүдээс гарч буй санал гомдол
10. Удирдлагуудын зүгээс тавих санал хүсэлт
- Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны төсөв 2025 онд нэмэгдсэн.
/ЕБС - 210 хүүхэд, дотуур байр 67 цэцэрлэг 115 /
- Хоолны амт чанар сайн, орц нормор нь олгож байгаа
- Хүнсний хадгалалт, хамгаалалт сайн
- Тогооч нар эрүүл мэндийн шинжилгээндээ бүрэн хамрагдсан,
- Байгууллагууд ажиллах орчин нөхцөл бүрдсэн
- Эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгааг жилд 1-2 удаа авдаг, гомдол санал байхгүй.
- Санал хүсэлт: Сургууль гэрэл цахилгааны асуудал, дотуур байр бохирын асуудал, Цэцэрлэг зарим хоолны тоног төхөөрөмж хуучирч муудсан, бусдаар гайгүй байна.