Сумын ИТХ-ын дэргэдэх Дэд бүтэц, Төсөв санхүү, эдийн засгийн бодлогын хороо төлөөлөгчдийн 86%-ийн ирцтэйгээр 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудаар мэдээлэл сонсож, санал дүгнэлт гаргасан.
Хэлэлцсэн асуудал:
1. Сумын төсвийн гүйцэтгэлийг сонсох тухай
2. ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний явцын гүйцэтгэл сонсох тухай
3. ЗДТГ-ын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтын талаар мэдээлэл сонсох тухай


Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй, тиймээс 06 дугаар сарын 01-ний дотор хуулийн хугацаанд тендер сонгон шалгаруулалтыг хийж дуусган дараагийн хуралд мэдээллийг дахин танилцуулах үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтанд өгөв.


Тендер сонгон шалгаруулалтыг тодорхой график төлөвлөгөө гарган салбар салбараар нь эзэнжүүлэн худалдан авах ажиллагааг яаралтай хийх


Албан тушаалтнууд хуралд мэдээлэл оруулахдаа товч, тодорхой, ойлгомжтой хэлбэрээр бэлтгэж танилцуулах, гарын авлага материалаар төлөөлөгчдийг хангах талаар цаашид анхаарах


ЗДТГ-ын өмч хөрөнгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалтын талаар сонсох байсан улс орон даяар өмч хөрөнгийн цахим бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан хөрөнгийг цахимд бүртгэж дууссаны дараа, дараагийн хорооны хурлаар хэлэлцэхээр хойшлуулав.
