Сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдааныг 04 дүгээр сарын 17-ны өдөр төлөөлөгчдийн 85%-ийн ирцтэйгээр хуралдаж, Газар, Халамж, ЗДТГ-ын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар тус тус мэдээлэл сонсож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдахаар товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг баталсан.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны төлөвлөгөөг сонсох тухай
2. Мал аж ахуйн талаар баримтлах бодлого хөтөлбөр батлах тухай
3. Хогийн менежментийн төлөвлөгөөг батлах тухай
4. Гутайн даваа-хөмүүл голын эхийн БЦГ-ын үйл ажиллагааны тайлан сонсох тухай
5. 4 нөхөрлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан сонсох тухай
6. “Ёохор-2025” наадмыг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, Их Засаг их сургуулийн ректор, доктор, профессор Намсрайн Ням-Осорын нэрэмжит болгох тухай
7. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийг шинэчлэн батлах тухай
8. Орчны бүсийн Зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
9. Эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай