1. Хурх багийн төвд- 2025.05.03нд 11.00 цагт
2. Онон багийн төвд- 2025.05.04-нд 11.00 цагт
3. Барх багийн төвд- 2025.05.05-нд 11.00 цагт
4. Норовлин баг Соёлын төвд- 2025.05.06-нд 14.00 цагт тус тус зохион байгуулагдаж нийт 231 иргэд хамрагдан
БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ амжилттай хуралдлаа.

Хэлэлцэх асуудал:

Сумын удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийх

2026 онд Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал авах

ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн мэдээлэл

Бусад

Багуудын Иргэдийн нийтийн хуралдаанд:

Засаг дарга- Б.Алтангэрэл- Цаг үеийн мэдээлэл

ИТХ-ын хурлын Нарийн бичгийн дарга- Л.Хоролмаа-ИТХ-ын ажлын албаны эхний улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл

Засаг даргын орлогч- Б.Төрмөнх- 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлууд, Батширээт сумын хөгжлийн хэтийн төлөвлөгөө боловсруулахтай холбоотой судалгаа авах

Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч- Я.Отгончимэг- ЭМТ-ийн эхний улирлын ажил, цаашид хийгдэх ажлуудыг танилцуулж, В,С вирусын эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд нийт 56 иргэнийг хамруулсан

Газрын даамал- Д.Батчимэг- Газрын харилцааны талаарх мэдээ, мэдээлэл, асуултад хариулах

Татварын Улсын байцаагч- Э. Цацрал- Татварын хуулийн хэрэгжилт, татвар төлөлтийн талаарх мэдээлэл

Улсын бүртгэгч- Э.Нармандах- Иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн бүртгэлийг суманд хийх эрх үүссэн талаарх мэдээлэл

Халамжийн мэргэжилтэн - Ч.Сансартуяа- Хөдөлмөр эрхлэлт, халамжийн талаарх мэдээлэл

Мал эмнэлийн Улсын байцаагч - Ж. Ундрах- Мал эмнэлгийн цаг үеийн мэдээлэл, шүлхийн дархлаажуулалт, 2026 онд Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал авах

ХЖДҮХХариуцсан мэргэжилтэн - Б.Энхболор- Шинэ хоршоо хөдөлгөөний талаар, Хоршоо хөгжүүлэх сангийн мэдээлэл

ХХУТХГазрын захиргааны ажилтан Т.Энхтуул- Эхний улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл болон иргэдэд гарын авлага тараах

ГДХГЭБЦГХЗахиргааны Байгаль хамгаалагч- Б.Баярцэнгэл- Иргэдэд мэдээлэл өгөх, асуултад хариулах

Багуудын Засаг дарга нар багийн дотоод асуудлыг хэлэлцэж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

Сумын удирдагууд иргэдийн асуултад хариулах, цаашдын үйл ажиллагаанд тусгах саналуудыг хүлээн авч, санал бодлоо солилцлоо.

БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН НИЙТ БАГИЙН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАСНАА ИЛЭРХИЙЛЬЕ.























