Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМАГ, СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН, "ХУРАЛ ЦОМ – 2025” СПОРТЫН 4 ТӨРӨЛТ АРГА ХЭМЖЭЭ

2025-05-11

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, аймаг, сумдын Төлөөлөгчдийн эв нэгдлийг бэхжүүлэх, төлөөлөгчдийг чадавхжуулах НЭГДСЭН сургалт зөвлөгөөн, “ХУРАЛ ЦОМ – 2025” спортын 4 төрөлт /ШАТАР, ДАРТС, ОЛС ТАТАЛТ, ВОЛЕЙБОЛ/ тэмцээн 2025 оны 5-р сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, тус арга хэмжээнд сумын ИТХ-ын 16 төлөөлөгч, ажлын албаны 2 албан хаагч оролцсон.
🖋️Хэнтий аймгийн аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албадын нэгдсэн зөвлөгөөний үеэр сумын ИТХ-ын төлөөлөгч Д.ХОНГОРЗУЛ аймгийн ИТХ-ын "Тэргүүний төлөөлөгч"-өөр шагнагдсан. Сумын ИТХ-ын дарга Б.ХЭРЛЭНЧИМЭГ аймгийн ИТХ-ын даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
🖋️"ХУРАЛ ЦОМ – 2025" спортын 4 төрөлт тэмцээнд төлөөлөгч Б.ТӨРМӨНХ, Л.МӨНХЧУЛУУН, Н.МАРАЛГУА нар ДАРТС-ын төрөлд 🥇ТЭРГҮҮН байр, баг хамт олноороо идэвх, зүтгэл, санаачилгатай оролцон "ШИЛДЭГ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ"-ийн төрөлд 🥇ТЭРГҮҮН байранд тус тус шалгарсан
🖋️Мөн тус арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Гучин сая мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, сумдын 400 гаруй төлөөлөгч, ажлын албаны ажилтнууд хамтран аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талын талбайд 221 ширхэг голт бор мод /үүнээс Батширээт сум 10ш/ тарьсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%