"ОНОНГИЙН ХАЛУУН РАШААНЫ АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ГОРИМ" ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Ононгийн халуун рашааныг хамгаалах, ашиглах, сүм дуган, худгийг сэргээн засварлах, рашаанд бараалхах иргэдэд зөв боловсон байгаль орчинд ээлтэй орчныг бүрдүүлэхтэй холбоотойгоор "ОНОНГИЙН ХАЛУУН РАШААНЫ АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ГОРИМ"-ийн төсөлд санал оруулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн үр дүнд Рашааныг хамагаалахтай холбоотой талуудын /ХХУТХГЗахиргаа, Өмнөдэлгэр сум, Батширээт сум/ оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн төсөвт халуун рашааны худаг, ус, байшин, зам харгуйг засварлах төсвийг жил бүр суулгах, нойл, хогны асуудлыг шийдвэрлэх, бүс орчимд зохион байгуулалт хийх, аялагч, амрагчдын тоо бүртгэл хийж байх, цахим болон олон нийтийн мэдээллийн хуудас ажиллуулах, бараалхах иргэдээс төлбөр авч "Рашаан тохижуулах сан"-д /тус сан нь халуун рашааны худаг, ус, байшин, зам харгуйг засварлах зорилготой/ төвлөрүүлэх зэрэг саналуудыг тусгалаа.
Мөн Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын ИТХ-ын төлөөлөгчид Дашравжаалин хийдийн гадна /хойд/ талд хашаан дотор 19ш /Нарс - 14, Шинэс-5ш/ мод тарьж, өнгөрсөн онд тарьсан моднуудаа усаллаа. Бүгд маш сайн ургаж байсан.