Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Гомбодоржийн Гансүх, АН-аас нэр дэвшигч Балжиннямын Ариунаа нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг хуулийн хугацаанд Сонгуулийн хорооны дарга Д.Бүдханд гардуулан өглөө. АН-аас нэр дэвшигч Б.Ариунаа нь байхгүй байгаа тул намын дарга Б.Алтангэрэл үнэмлэхийг хүлээн авсан.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн дагуу сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон өдрөөс эхэлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно гэж заасан тул сурталчилгаа 6 дугаар сарын 7 ны өдрөөс эхлэн, 6 сарын 20 -ны 24:00 цагаас өмнө зогсооно. Тиймээс намууд хуульд заасан хугацаанд сонгуулийн хууль, журмыг мөрдлөг болгон ажиллахыг хүсье.

