06-р сарын 05-нд ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо төлөөлөгчдийн 71%-ийн ирцтэйгээр , 06 дугаар сарын 06-ны өдөр Дэд бүтэц, Төсөв санхүү, Эдийн засгийн бодлогын хороо төлөөлөгчдийн 85%-ийн ирцтэйгээр тус тус хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн санал дүгнэлт гаргаж, цаашид анхаарч ажиллах талаар үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
БОАЖХХААХороо:
1. Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний төсөл
2. Хоршоо хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн хэрэгжилт, эргэн төлөлт
3. Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан хоршоодын талаар
4. Байгаль хамгаалах нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын гүйцэтгэл
ДБТСЭЗХороо:
1. Орон нутгийн болон ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл арга хэмжээний гүйцэтгэл
2. Төрийн өмчид бүртгэлтэй барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, зардлын талаар зэрэг мэдээллийг сонссон.







