Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого, Төрийн байгуулалт, Хууль эрх зүйн бодлогын хороо хуралдлаа

2025-07-01

Сумын ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого, Төрийн байгуулалт, Хууль эрх зүйн бодлогын хороо 07 дугаар сарын 01-ний өдөр төлөөлөгчдийн 60%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлуудаар мэдээлэл сонсож, санал дүгнэлтийг гаргав.
Хэлэлцсэн асуудал:
1. Сумын календарьчилсан төлөвлөгөөтэй танилцах,
2. "Батширээт сум тохижилт" ОНӨААТҮГ-ын ажлын явцтай танилцах
3." Ёохор хатар- 2025" наадмын бэлтгэл ажилтай танилцах
4. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн явцтай танилцах
- "Батширээт сум тохижилт" ОНӨААТҮГ-ын ажил 03 сарын хугацаанд хангалттай сайн явагдаж байна.
Цаашид:
✅Улсын баяр наадмын өмнө нийтийн эзэмшлийн хог цэвэрлэгээг хийх
✅Айл өрх, нийтийн эзэмшлийн талбайн хогийг ачиж тээвэрлэх хуваарь гаргаж ажиллах
✅ 07 дугаар сарын 05-ний өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл айл өрх, ААН, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн хашаагаа засаж, сэлбэх, өнгө үзэмжийг сайжруулах 20 хоногийн аяныг өрнүүлэх
✅ Асахгүй байгаа гэрэлтүүлгүүдийг засварлан асаах тал дээр анхаарч ажиллах
✅"Ёохор хатар-2025" наадмыг зохион байгуулахад ААН, албан байгууллагуудыг татан оролцуулж, бэлтгэл ажлыг сайтар хангах
✅ Ёохор наадмын хүрээнд хөтөч бэлтгэн ажиллуулах
✅Аялагчид, амрагчдыг байрлуулах түр отог байлуулах
✅ Ёохор наадам үзэж сонирхогч хүмүүс, аялагчдыг байрлуулах айл өрхийн судалгааг гаргаж, иргэдтэйгээ хамтран ажиллах
✅ Сумын календарьчилсан төлөвлөгөөг оны эх 1,2-р сард багтаан гаргаж иргэддээ танилцуулж, сурталчлан ажиллаж байх
✅Сумын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө ерөнхийдөө суурь судалгаа, санал авах ажил дээрээ явж байгаа юм байна. Төлөвлөгөөг нэлээн сайн боловсруулж 2026 оны 3 дугаар сард багтаан ИТХ-аар батлуулах зэрэг санал зөвлөмжийг гарган Засаг даргад хүргүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%