ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хороо 7 сарын 02-ны өдөр төлөөлөгчдийн 85%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлуудын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгч, дүгнэлтийг гаргасан.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
1. 2025 оны модны хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
2. БХНСангийн зардлаар хийгдэж буй хортон шавжтай тэмцэх ажлын талаар мэдээлэл сонсох тухай
3. Сумын хог хаягдал зохицуулах менежментийн төлөвлөгөөг хэлэлцэх тухай
4 Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөл, үндсэн чиглэлийг хэлэлцэх тухай гэсэн 4 асуудлыг авч хэлэлцээд

ААН-үүд эхний хагас жилийн мод бэлтгэлийг хийж дуусган, ойн орлого төвлөрүүлсний дараа, дараагийн мод бэлтгэлийн хуваарийг ААН-д олгох

Иргэдээс гарч буй гомдол саналын дагуу ИТХ-аас 5000 га талбайд хийгдэж буй хортон шавьж устгах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан хяналт тавьж, иргэдэд мэдээлэл хүргэх

Сумын Засаг даргад цаашид ажлын хэсэг байгуулан хортон шавжийн тэмцлийн ажлын явцад хяналт тавьж, тухай бүр мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж ажиллах

Хог хаягдал зохицуулах менежментийн төлөвлөгөө, хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөл, үндсэн чиглэлийн төслийг оруулж ирснээр нь 07 сарын 03-ны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэхээр дүгнэсэн.


