Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 07 дугаар сарын 03-ны өдөр төлөөлөгчдийн 76%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг батламжлах тухай
2. 2025 оны модны хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
3. Сумын хог хаягдал зохицуулах менежментийн төлөвлөгөө батлах тухай
4. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөл, үндсэн чиглэлийг шинэчлэн батлах тухай
5. Ёохор наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл сонсох тухай
6. ИТХ-ын дэргэдэх хороодын бүтэц бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үр дүнгээр хамгийн олон санал авсан Гомбодоржийн Гансүхийг ИТХ-ын төлөөлөгчөөр батламжлан үнэмлэх, тэмдгийг гардуулсан.

Ойн мэргэжлийн байгууллагуудад мод бэлтгэлийн хуваарийг үйлдвэрийн ашиглалт, арчилгааны огтлолт, цэвэрлэгээний огтлолтоор нэмэлт өөрчлөлт оруулан баталж, Ёохор наадамтай холбогдуулан айл өрхийн хашаа хороогоо сэлбэх, шинэчлэх, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор иргэдийн хувийн хэрэгцээнд зориулж мод бэлтгэлийн хуваарийн 10%-ийг ААН-үүд бэлтгэн нийлүүлэхээр шийдвэрлэн, ААН-үүдтэй зөвшилцөж иргэдэд 10%-ийн хөнгөлөлттэйгөөр банз мод олгохоор болсон.

Батлагдсан сумын хог хаягдал зохицуулах менежмент төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулан, мэдээлэл хүргэж ажиллах, мөн хог хаягдлын төлбөр хураамжийг шинэчилэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахыг сумын Засаг даргад даалгасан.

Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороог даргаар нь ЗДТГ-ын дарга Д.Бүдханд, нарийн бичгийн даргаар ХАА-н ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Б.Энхболор, гишүүдэд Санхүү албаны дарга Г.Энхбат, эмэгтэйчүүдийн төлөөлөл ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Хоролмаа, залуучуудын төлөөлөл Д.Өлзийнаран

Хяналтын зөвлөлийн дарга ИТХ-ын төлөөлөгч Ц.Насанжаргал, нарийн бичгийн дарга ХАА-н ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Б.Энхболор, гишүүдэд Төрийн сангийн мэргэжилтэн, Ня-бо Н.Одончимэг, Аймгийн ЖДҮ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Ахмадын төлөөлөл Б.Дашням

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:
Үйлдвэрлэлийн чиглэлээр:
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах /ноос ноолуур, арьс шир/
Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл /Сав баглаа, боодолтой нутгийн брэнд/
Талх, нарийн боовны үйлдвэрлэл
Евро хийцийн хашаа, блок үйлдвэрлэл
Бэлэг дурсгалын зүйл, гар урлал
Мод, модон бүтээгдэхүүн
Үйлчилгээний чиглэлээр:
Стандартад нийцсэн зочид буудал, зоогийн газар, кофе шоп
Нийтийн ахуй үйлчилгээ / угаалгын газар, оёдолчин, гуталчин, цахилгаан бараа засварчин, үсчин, гоо сайханч гэх мэт /
Авто угаалга, засвар
Аялал жуулчлал
Хөдөө аж ахуйн чиглэлээр:
Эрчимжсэн мал аж ахуй
Туслах аж ахуй / тахиа, гахайн аж ахуй /
Мал нядалгааны цэг

Шинээр батламжлагдсан ИТХ-ын төлөөлөгч Г.Гансүхийг Байгаль орчин, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын хорооны гишүүнээр батлав.

Ёохор наадмын бэлтгэл ажлын талаар мэдээллийг сонсож, иргэдэд төлөвлөгөө, төсвийг танилцуулан мэдээлэл хүргэж ажиллахыг сумын Засаг даргад даалгасан.











