Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн хөрөнгө санхүүжилтээр хийгдэж буй хортон шавжтай тэмцэх 225,0 сая төгрөгийн ажилд хяналт тавьж ажиллаа

2025-07-02

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн хөрөнгө санхүүжилтээр хийгдэж буй хортон шавжтай тэмцэх 225,0 сая төгрөгийн ажилд ИТХ-аас томилогдсон ажлын хэсэг төлөөлөгч Э.Пүрэвжаргал, Б.Дуламжав, Ойн ангийн мэргэжилтэн Б.Батчимэг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 7 дугаар сарын 02-ны өдөр хяналт тавин ажилласан.
Уг ажил нь 5000 га талбайд шинэсний нахианы урч ялааны тархалтыг хязгаарлах зорилгоор химийн аргаар утаат үүргийн шүршигч багаж ашиглан "Аглаг ой" ХХК-ны 2025 оны 06 дугаар сарын 25-наас Норовлин багийн нутаг Улиасан даваа, Бархын нурууны ар,Шуудан даваа, Цэрэндоржийн даваа, Майхант уулын ар, Тэргүүн-Өндрийн баруун тал, Хогийн толгойн ар, Мөөгт толгой, Давааны ар, Норовлин уулын ар, Далын давааны ар, Ширээт овооны ар, Гожгор зэрэг газруудад хийгдэж байна.
Хор цацсанаас хойш 10-14 хоног ойд нэвтрэх нь хориотой, хор нь ойд 5-7 хоногтоо байх тослог чанартай бөгөөд хүний нүднээс нулимас гарах, ханиалгах шинж тэмдэг илрэх юм байна. Энэхүү хор цацах ажлыг өглөө эрт болон оройн цагаар яг салхи тогтсон үед хийж байгаа болно. Иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%