Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зарласан "Санхүүгийн боловсролыг дэмжих жил"-ийн хүрээнд "Тоонот баянширээт" ХЗХ байгуулагдлаа.

2025-07-06

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зарласан "Санхүүгийн боловсролыг дэмжих жил"-ийн хүрээнд "Тоонот баянширээт" ХЗХ байгуулагдлаа.
2025 оны 03 дугаар сарын 10-нд үүсгэн байгуулах хурал хийж, 21 гишүүн 4,2 сая төгрөгийн хувь хөрөнгөтэйгээр байгуулагдсан.
2025 оны 03 дугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.
2025 оны 06 дугаар сарын 13-нд Санхүүгийн зохицуулах хорооноос “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг авсан;
2025 оны 07 дугаар 03-ны өдөр Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоонд гишүүнээр элссэн;
“Дэ нэйче консерванси” ОУ-ын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болон Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо (МХЗХҮХ)-ны дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдаж, цаашид хамтран ажиллахаар болсон.
2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр "Тоонот баянширээт" ХЗХ нээлтээ хийж үүд хаалгаа нээлээ. Нээлтийн үеэр гишүүнээр 29 иргэн элсэж, нийт 50 гишүүнтэй, актив хөрөнгө 25,8 сая төгрөгтэй үйл ажиллагаа эхэлж байна.
Хоршооны цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%