Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” арга хэмжээ

2025-10-13

 
Аймгийн ИТХ-ын баримтлах бодлого чиглэл болон сумын ИТХ-ын үндсэн чиглэлд заагдсаны дагуу аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид иргэд сонгогчидтойгоо уулзах, тэдний санал хүсэлтийг сонсох, хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнах зорилгоор “ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” арга хэмжээг 10-р сарын 04, 05, 12,13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд Аймгийн ИТХ-ын мэдээлэл, сумын ИТХ-ын тайлан, хийж хэрэгжүүлж буй ажил, сумын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл, Онон багт Гутайн даваа, Хөмүүл голын эхийн байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэдээлэл, Барх багт Сайханы хөндийн алтны уурхай (Алтай Хангай бүрд ХХК)-ын үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус тус танилцуулж, багийн иргэдэд тулгамдаж буй асуудал, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, мөн чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Мөн арга хэмжээг зохион байгуулахад хамтран оролцсон ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн Б.Энхболор, ЭМТ, ЕБС-ийн номын сан, “Тоонот баянширээт” ХЗХ, Кодо студи, “Бөөн шинэс” эмийн сан, "Амьдрал"-ын дэлгүүр зэрэг иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэн та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%