
Хэлэлцсэн асуудал:
1. Ирээдүйн боловсон хүчнийг дэмжих хөтөлбөр, сангийн журам, зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай
2. Татварын орлогын биелэлтийг сонсох тухай
3. Нөхөрлөлүүдийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх тухай
4. 2025 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл сонсох тухай.
5. Эрүүл мэндийн төвийн 2025 оны үйл ажиллагааны тайлан сонсох тухай
6. “Номгон” агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөө батлах тухай

Сум орон нутагт нэн шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургалтын төлбөрийг хөнгөлөх, эргэн төлүүлэх, гадаад, дотоодын Их дээд сургууль, коллеж, байгууллагын болон хувь хүний нэрэмжит тэтгэлэгт хамруулах, ажлын байр, нийгмийн баталгаа санхүү, харилцааг зохицуулахад чиглэсэн “Ирээдүйн боловсон хүчнийг дэмжих хөтөлбөр (2025-2035 он хүртэл)”, түүнийг хэрэгжүүлэх “Ирээдүйн боловсон хүчнийг дэмжих сангийн ажиллах журам”-ын төслийг тус тус хэлэлцээд холбогдох салбаруудын хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулж саналыг тусган, дараагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулахаар төслийг хойшлуулсан.

Нөхөрлөлүүдийн 2025 оны тайланг Байгаль орчны хороогоор хэлэлцүүлсэн дүгнэлтэд үндэслэн дараагийн 12 сарын эхний хуралдаанд тайлан тавиагүй нөхөрлөлүүдийн тайланг оруулан хэлэлцээд нийт нөхөрлөлүүдийн тайланг дүгнэхээр тогтсон.
Манай суманд нийт 18 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдгаас 9 нөхөрлөл хуралд тайлангаа ирүүлсэн. Үүнд 4 нөхөрлөлийн ахлагч нар өөрийн биеэр тайланг танилцуулж, 5 нөхөрлөл тайлангаа цаасаар ирүүлсэн, 5 нөхөрлөл тайланг огт ирүүлээгүй, 2 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаггүй байна.

2025 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл 22%-тай хангалтгүй хэрэгжиж байна гэж дүгнэн, ААН, нөхөрлөлүүдийн мод бэлтгэлийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 25 хүртэл эрчимжүүлэн ажиллаж, гүйцэтгэлийг 40%-д хүргэх чиглэлийг СДОА-д үүрэг болгосон.

Эрүүл мэндийн төвийн 2025 оны үйл ажиллагааны тайланг сонсоод сайн ажиллаж байна гэж үзэн цаашид ажлаа улам эрчимжүүлж, 2026 онд хүн нэг бүрд хүрч үйлчлэх зорилтыг дэвшүүлж ажиллах саналыг төлөөлөгчдийн зүгээс дэвшүүлэв.

“Номгон агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөө”-г хэлэлцэн, агнуурын бүсийн менежментийг ЗДТГ-т хариуцуулж, гэрээ байгуулан ажиллахыг Засаг дарга Б.Алтангэрэлд үүрэг болгосон.














