Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“БИДНИЙ ОРОЛЦОО – МИНИ ХУРАЛДААН” зохион байгуулагдлаа

2025-11-27

🇲🇳🇲🇳🇲🇳Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүр хүүхдийн дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийн оролцоотойгоор тодорхойлох, хэлэлцэх асуудалд бодитой хандах арга замыг таниулах, санал санаачилгыг дэмжин ажил хэрэг болгох, нутгийн өөрөө удирдах байгууллагын ач холбогдол, үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой “БИДНИЙ ОРОЛЦОО – МИНИ ХУРАЛДААН”-ыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан.
📌📌Эхний үе шат:
11 дүгээр сарын 20-ны өдөр сонгогдсон нийт 21 төлөөлөгч хүүхдүүддээ Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж ямар байгууллага байдаг талаарх ойлголтыг өгч, хүүхдүүдийг 7, 7-оор нь баг болгон хувааж, сургууль болон сумынхаа хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг судалж, эрэмбэлэн гаргаж ирэх үүрэг даалгаврыг өгч ажилласан.
📌📌2-р үе шат:
2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн 21 төлөөлөгч сурагчдын дунд Мини хуралдааныг зохион байгуулж дотоод зохион байгуулалт болон хүүхдүүдийн эрэмбэлж гаргаж ирсэн саналуудыг хэлэлцсэн.
✅️ Тус хуралдаанд урилгаар ИТХ-ын дарга Б.Хэрлэнчимэг, Засаг дарга Б.Алтангэрэл, багийн Засаг дарга Д.Хонгорзул, Л.Мөнхчулуун /ИТХ-ын төлөөлөгч/, ЕБС-ийн нийгмийн ажилтан Б.Ариунаа нар оролцов.
✅️Анги хамт олноо манлайлан, тэдний дуу хоолой болж сонгогдсон “МИНИ – ХУРАЛДААНЫ”-ны хүүхдүүдэд ИТХ-ын дарга төлөөлөгчийн үнэмлэхийг гардуулан өгсөн.
✨️Хэлэлцсэн асуудал:
1. Хуралдааны дэг батлах тухай
2. Тооллогын комисс томилох тухай
3. Хурлын даргыг сонгох тухай
4. Хурлын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай
5. Хурлын дэргэдэх хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах тухай
6. Хүүхдүүдээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцэх тухай
✅️“Мини хуралдаан”-ны Хурлын даргаар О.Билгүүн, зөвлөлийн гишүүдээр Б.Дэлгэрмөрөн, С.Номин-Эрдэнэ, Г.Анхням, Б.Болор, Ө.Тэлмэн, Б.Ану-Үжин нар сонгогдон,
Хурлын үйл ажиллагааг сайжруулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс төлөөлөгчдийг дараах 3 хороонд хувааж, хороодын бүтэц бүрэлдэхүүнийг батлав.
1. Нийгмийн бодлогын хороо:
🔰 Г.Цэрэндулам
🔰 Ө.Тэлмэн
🔰 Б.Дөлгөөн
🔰 Б.Ангирмаа
🔰 С.Номин-Эрдэнэ
🔰 М.Мөнхболор
🔰 С.Есүй
2. Дэд бүтэц, төсөв санхүүгийн бодлогын хороо:
💰 Э.Нинжин
💰 Б.Хэрлэнчимэг
💰 Б.Солонго
💰 Э.Сэрчмаа
💰 Э.Хэрлэн
💰 Ү.Мөнхбадрах
💰 Г.Анхням
3. Байгаль орчны бодлогын хороо:
🌲 О.Билгүүн
🌲 Э.Сувьд
🌲 Э.Уулцэцэг
🌲 Б.Ану-Үжин
🌲 Э.Билэгсайхан
🌲 Б.Дэлгэрмөрөн
🌲Б.Болор
✅️Хурлын үр дүнд хүүхэд, иргэд олон нийтэд тулгамдаж буй нийгэм, дэд бүтэц, байгаль орчны чиглэлээр гаргасан саналуудыг хэлэлцэн сумын Засаг дарга Б.Алтангэрэлд уламжилж, мөн Засаг дарга хүүхдүүдэд дэвтрийг гардуулан өгсөн.
✅️Хуралдаанд идэвхтэй оролцсон нийт төлөөлөгч хүүхдүүддээ ИТХ-ын зүгээс баярласан талархсанаа илэрхийлж, цаашид төлөөлөгчид хүүхдүүд идэвхтэй оролцож, сургуулийнхаа болон сумынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж ажиллахыг хүсье.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%