Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ГХУСАЗСЗ-ийн даргаар батлагдсан удирдамжийн хүрээнд ажиллууд зохион байгууллаа.

2025-12-07

Сумын ГХУСАЗСЗ-ийн даргаар батлагдсан удирдамжийн хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хүний эрх, Зүрх сэтгэл ба харилцаа хандлага сэдвээр сургалтуудыг багийн ИНХ-ын зөвлөлийн гишүүд, ЕБС-ийн сурагчид, төрийн албан хаагчдад тус тус зохион байгууллаа.
📍2025 оны 12 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, төрийн үйлчилгээг чанаржуулах, мэдлэг мэдээллээр хангах зорилгоор Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээ, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал сэдвээр ИТХ, ЗДТГ-ын ажилтан, албан хаагдад,
📍2025 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Хүүхдийн эрх ба хамгаалал, Цахим гэмт хэрэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх тухай сэдвүүдээр багийн ИНХ-ын зөвлөлийн гишүүдэд,
📍2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сургуулийн орчинд тулгамдаж буй асуудал, сурагчдын зөв харилцаа хандлага чиглэлээр ЕБС-ийн 6-9-р ангийн сурагчдад, “Зүрх сэтгэл ба харилцаа хандлага” сэдвээр сумын төрийн байгууллагын ажилтан албан хаагчдад Д.Шинэбаяр лекторыг сумандаа урьж авчран лекц, сургалтуудыг амжилттай зохион байгуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%