Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Арваннэгдүгээр хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 10-11-ний өдөр төлөөлөгчдийн 80%-ийн ирцтэйгээр хуралдлаа

2025-12-10

🇲🇳🇲🇳🇲🇳Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Арваннэгдүгээр хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 10-11-ний өдөр төлөөлөгчдийн 80%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх 7 асуудлыг амжилттай хэлэлцэн шийдвэрлэлээ.
📌Хэлэлцсэн асуудал:
1️⃣ Газар нутгийн нэршил хэлэлцэх тухай
2️⃣ Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэх тухай
3️⃣ Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл сонсох, 2026 оны төлөвлөгөө батлах тухай
4️⃣ Нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны тайлан сонсож үнэлэлт дүгнэлт өгөх тухай
5️⃣ 2025 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл сонсох, 2026 оны модны дээд хязгаарыг батлах тухай
6️⃣ Ирээдүйн боловсон хүчнийг дэмжих хөтөлбөр батлах тухай
7️⃣ Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны үйл ажиллагааны тайланг сонсож үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
✅Сумын Газар нутгийн нэршил тогтоох ажлыг ОНХСангийн 20,000,000 сая төгрөгийн хөрөнгө санхүүжилтээр “Дижитал Мафинг” ХХК гүйцэтгэж, мэдээллийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулсан.
Сумын хэмжээнд УИХ-аар батлагдсан 688 нэршил, үүн дээр шинээр нэмэх 138 нэршил нийт 826 нэршил, /өмнө нэр зөрүүтэй батлагдсан 18 нэршил/ тогтоосныг хэлэлцээд дутуу нэршлийг нэмэх, зарим нэршлийг нягтлах, тодруулах үүднээс нутаг орны иргэдийг оролцуулан ажлын хэсэг байгуулж дахин нэршил дээр ажиллан дараагийн 12 дугаар сарын 19-ний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж хэлэлцүүлэхээр уг асуудлыг хойшлуулсан.
✅Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 55,000,000 төгрөгийн хөрөнгө санхүүжилтээр “ГОЛДЕН МЕФ” ХХК хийж гүйцэтгэн хуралд мэдээллийг танилцуулсан.
Тус ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн газрын төлөвлөгөө, Хот тосгон бусад суурин газрын төлөвлөгөө, Зам, шугам сүлжээний газрын төлөвлөгөө, Ойн сан бүхий газрын төлөвлөгөө, Усны сан бүхий газрын төлөвлөгөө, Тусгай хэрэгцээний газрын төлөвлөгөөнүүдийг тус тус хэлэлцэн баталж, төлөөлөгчид болон бусад хүмүүсээс гаргасан саналуудыг нэмэлтээр дараа нь тусгаж өгөхөөр шийдвэрлэсэн.
✅Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нийт 16 газар төлөвлөгдсөнөөс Өвөлжөө, хаваржааны зориулалтаар10 газар, Аялал жуулчлалын зориулалтаар 6 газрын байршлыг тус тус баталсан.
✅2025 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл хангалтгүй байна гэж 11 дүгээр сарын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дүгнэн, гүйцэтгэлийг 12 сарын 25 хүртэл 40%-д хүргэх үүрэг чиглэлийг СДОйн ангид өгснөөр, 10 хоногийн хугацаанд ААН, нөхөрлөл, багийн мод бэлтгэлийн гүйцэтгэлийг 38%-д хүргэн ажиллаж тайлагнаснаар 2026 оны мод бэлтгэлийн хуваарийг ААН, нөхөрлөлийн бэлтгэсэн модны гүйцэтгэлээр хуваарилан, гүйцэтгэлийг 12 сарын 25 хүртэл 50-60%-д хүргэхэд анхаарч ажиллах үүрэг чиглэл СДОйн ангид өгсөн.
✅Сум орон нутагт нэн шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургалтын төлбөрийг хөнгөлөх, эргэн төлүүлэх, гадаад, дотоодын Их дээд сургууль, коллеж, байгууллагын болон хувь хүний нэрэмжит тэтгэлэгт хамруулах, ажлын байр, нийгмийн баталгаа санхүү, харилцааг зохицуулахад чиглэсэн “Ирээдүйн боловсон хүчнийг дэмжих хөтөлбөр (2025-2035 он хүртэл), “Ирээдүйн боловсон хүчнийг дэмжих сан”-ийн журмыг тус тус баталсан.
✅Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны үйл ажиллагааны тайланг Байгууллага, мэргэжилтэн тус бүрээр сонсож хэлэлцэн 88%-тай хэрэгжиж, “Тодорхой үр дүнд” хүрсэн гэж төлөөлөгчдийн 86%-ийн саналаар дүгнэсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%