Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Арванхоёрдугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлөөлөгчдийн 85%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх 6 асуудлыг амжилттай хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэлэлцсэн асуудал:

1. Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл сонсох тухай

2. Сумын 2026 оны төсөв батлах тухай

3. 2026 ны байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн зардлын хуваарилалт батлах тухай

4. Хоршоо хөгжүүлэх сангийн үндсэн чиглэлийг шинэчлэн батлах тухай

5. Газар нутгийн нэршил тогтоох тухай

6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны тайлан сонсох тухай

Сумын 2026 оны нийт төсвийг 3.781,187,550,0 төгрөгөөр, үүнээс: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө – 583.922,400 төгрөг Байгаль хамгаалах,нөхөн сэргээх сангийн хөрөнгө – 526.254,810 төгрөгөөр тус тус баталсан.

Сумын Хоршоо хөгжүүлэх сангийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршоо хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд:

Үйлдвэрлэлийн чиглэлээр: - Мод үржүүлэг, жимс, жимсгэнийн мод тариалах

Үйлчилгээний чиглэлээр: - Мал эмнэлэг, мал үржлийн ажил үйлчилгээ

Хөдөө аж ахуйн чиглэлээр: - Газар тариалан, хүнсний ногоо тариалах зэрэг тус тус нэмэлтээр оруулж баталсан.

Сумын газар нутгийн нэршлийг дахин нягталж, нутгийн ахмадууд, иргэдээр газрын зураг дээр ажиллуулан нэрийг нэмж эцсийн байдлаар дэмжиж баталсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны тайланг хуралд танилцуулсан.

















