Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Нэгдүгээр хуралдааныг 66 хувийн ирцтэй хуралдлаа

2026-01-08

🇲🇳Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Нэгдүгээр хуралдааныг 01 дүгээр сарын 08-ны өдөр төлөөлөгчдийн 66%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
📌ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
1. Жил зарлах тухай
2. 2026 оны модны хуваарьт тодотгол хийх тухай
3. Гутайн даваа, Хөмүүл голын эхийн Байгалийн цогцолборт газрын мэдээлэл сонсох тухай
4. Татварын 2025 оны гүйцэтгэл сонсох тухай
5. 2026 оны байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн зардлын хуваарилалтыг шинэчлэн батлах тухай
✅️Сумынхаа гудамж талбай, зам гүүр, гэрэлтүүлэг, барилга байгууламж, ногоон байгууламж, айл өрхийн орчныг цогцоор нь сайжруулж, сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2026 оныг “ХАМТЫН ОРОЛЦООТОЙ - ШИНЭЧЛЭЛИЙН ЖИЛ” болгон зарлалаа.
✅️2026 оны мод бэлтгэлийн дээд хязгаарт ААН-үүдийн 2025 оны жилийн эцсийн мод бэлтгэлийн гүйцэтгэлийг харж, үйлдвэрлэлийн ашиглалт, арчилгааны огтлолт, цэвэрлэгээний огтлолтоор ойн мэргэжлийн байгууллагуудын бэлтгэх модыг нэмж хуваарилан баталлаа.
✅️2026 оны Байгаль хамгаалах,нөхөн сэргээх сангийн 526,254,900 төгрөгөөр зэрлэг ан амьтан, газар, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх 40 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуваарилан баталлаа
✅️Гутайн даваа-Хөмүүл голын эхийн БЦГ-ын мэдээлэл, 2025 оны татварын орлогын мэдээллийг тус тус сонсоод цаашид Орчны бүс нутгийн хилийг цэсийг тогтооход анхаарч ажиллах, сумын орлогыг бодитой төлөвлөх, нэмэгдүүлж болох боломжтой орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудад саналыг уламжилсан.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11187
8663 / 77%
1137 / 10%
392 / 4%
995 / 9%