Хэнтий аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2026 оны 01 дүгээр сарын 29–30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Тус зөвлөгөөний хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь 18 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Мөн арга хэмжээний үеэр аймгийн 18 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийж, шилдэг хурлаар Батширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шалгарлаа.
ИТХ-ын үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцсон нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье.



