Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээгч Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан "ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН" амжилттай зохион байгуулагдлаа

2026-02-12

🇲🇳🐴XVII жарны "Сүрээр дарагч" хэмээгч Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Үндэсний үнэт өв соёл уламжлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН" амжилттай зохион байгуулагдлаа.
Бөхийн барилдаан өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангиллаар зохион байгуулагдан нийт 29 бөх барилдсанаас
🔰ӨСВӨРИЙН АНГИЛАЛД
✅7-9 нас насны ангилалд
• Түрүүлсэн – Б.САНЧИР
• Үзүүрлэсэн – А.ЭРХЭС
• Шөвгөрсөн – Э.ЭРХЭМБАЯР
• Шөвгөрсөн – А.СҮЛД
✅10-11 насны ангилалд
• Түрүүлсэн – У.МӨНХТУЛГА
• Үзүүрлэсэн – О.ТӨГӨЛДӨР
• Шөвгөрсөн – Б.ТҮВШИНБАЯР
• Шөвгөрсөн – Э.ТЭМҮҮЖИН
✅12-13 насны ангилалд
• Түрүүлсэн – С.ЭНХ-ЭРДЭНЭ
• Үзүүрлэсэн – Ү.МӨНХБАДРАХ
• Шөвгөрсөн – И.ЭРХЭМБИЛЭГ
• Шөвгөрсөн – Т.ДАВААЖАРГАЛ
✅14-15 насны ангилалд
• Түрүүлсэн - Н.БУЯН-АРВИЖИХ
• Үзүүрлэсэн – Э.БИЛГҮҮДЭЙБААТАР
• Шөвгөрсөн – Э.ТЭМҮҮЛЭН
• Шөвгөрсөн – Д.ЦЭНД-АЮУШ
🔰НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИЛАЛД
• Түрүүлсэн - Х.АМАРЗАЯА /Аймгийн заан/
• Үзүүрлэсэн – Х.ЭНХ-УЧРАЛ /Сумын начин/
• Шөвгөрсөн – Х.ГЭЛИГЖАМЦ /Сумын заан/
• Шөвгөрсөн – Ж.ХАДБАЯР тус тус байр эзэлсэн
🔰ИВЭЭН ТЭТГЭГЧИД
Өсвөрийн ангиллыг:
Сумын начин Э.Түвшинбаярын гэр бүл
Сумын начин Л.Отгонбаяр
🔰Насанд хүрэгчдийн ангиллыг:
Сумын аварга малчин М.Эрдэнэбилэгийн гэр бүл
Сумын аварга малчин Н.Доржсүрэнгийн гэр бүл
Сумын аварга малчин Ц.Цогтбаатарын гэр бүл
Сумын аварга малчин Ё.Уламбаярын гэр бүл тус тус ивээн тэтгэж хамтран ажиллалаа.👏👏👏
🤝🤝🤝Түүнчлэн хамтран зохион байгуулсан Засаг даргын Тамгын газар, Ноён ширээт бөхийн дэвжээний хамт олонд талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
🐴Та бүхэнд айлчлан ирж буй XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11187
8663 / 77%
1137 / 10%
392 / 4%
995 / 9%