Сумын ИТХ-ын зөвлөл 03-р сарын 05-ны өдрийн төлөөлөгчдийн 60 хувийн ирцтэйгээр хуралдаж,
1. Сумын Төсвийн гүйцэтгэл сонсох,
2. Тендер худалдан авах ажиллагааны мэдээлэл сонсох,
3. Гурвангол байгалийн цогцолборт хүрээлэнг тохижуулах төлөвлөгөөтэй танилцах,
4. 2026 оны Мод бэлтгэлийн явцтай танилцах зэрэг асуудлуудыг хэлэлцэн тендер сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааг 04 дүгээр сарын 15 дотор бүрэн хийж дуусгах чиглэлийг ЗД-ын Орлогчид өгч , Гурвангол байгалийн цогцолборт хүрээлэнг тохижуулах, ажлын хэсгийг ИТХ-аар батлуулах, зураг төсвийг гарган ажиллах, Мод бэлтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мод бэлтгэлийг эрчимжүүлэх зэрэг чиглэлийг холбогдох мэргэжилтнүүдэд өглөө.




