

Сумын ИТХ-ын дарга Б.Хэрлэнчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Онон багт 65 өрхөөр /Дал, Живхээстэй, Амгалант, Арал, Хөх чулуун, Арангатай, Сэрүүн, Улаан бургас, Бригадын төв, Тулгат, Цагаан горхи, Шар горхи, Турагтхаан, Жимгар/,

Сумын Засаг Даргын орлогч Б.Төрмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг Барх багийн 51 өрхөөр /Хужир сайхан, Баруун номгон, Зүүн номгон, Дунд номгон, Цэгээн, Бархын дээд/,

Сумын Засаг дарга Б.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Хурх багийн 16 өрхөөр /Өглөгч, Баянгол/ орж хаваржилтын байдалтай танилцаж, сум орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлын талаар болон хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, сумын ИТХ-ын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээллийг хүргэж, Улсын Онцгой комиссоос олгож буй хивгийг өрхүүддээ тараан, малчид иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, 20 орчим санал, хүсэлтийг хүлээн авч, ажиллалаа.

Мөн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 03-р сарын 19-20-нд Хурх багийн Булан, Уужим, Цагаан ус, Бургасны ар, Хурын гол, Дэлбэрхий, Нарст, Навчитын айл өрхөөр явахаар төлөвлөж байна байна.












