Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж доорх 6 асуудлаар мэдээлэл сонсож, мэдээлэл тавьсан холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэлийг өгсөн.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

Мал эмнэлэг, хөдөө аж ахуйн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох тухай

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох тухай

Нийгмийн даатгалын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох тухай

ОНХС болон Байгаль хамгаалах нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл сонсох тухай

Орон нутгийн өмчид хяналт тавьсан талаар мэдээлэл сонсох тухай

“Мини-хуралдаан”-аас гарсан хүүхдүүдийн саналыг танилцуулах тухай

Мэргэжилтнүүд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа ойлгомжтой, тодорхой хэлбэрээр тухай бүр иргэдэд мэдээлж байх

Тус сумын Хурх багийн нутаг дэвсгэр дээр хэрэгжих гэж байгаа Исландын хонины төслийг 6 дугаар сарын багийн ИНХ-аар танилцуулж иргэдэд мэдээллийг хүргэх

Өвөлжөө, хаваржааны газрыг тухайн иргэд, малчид зарахгүй, шилжүүлэхгүй байх талаар хууль журмыг судалж, зохицуулах журмыг боловсруулан багийн ИНХ-аар батлуулах арга хэмжээ авах

Малчдын махыг ариун цэврийн шаардлага хангасан нэг цэг дээрээс худалдан борлуулах арга хэмжээг авах

Хортон шавжтай тэмцэх ажилд хяналт тавихын тул идэвхтэн байгаль хамгаалагч болон хурлын төлөөлөгч, иргэдийг хортны талаар сургалтад хамруулж тодорхой ойлголттой болгож хяналт тавих

Эгийн адгийн төмөр гүүрийг засварлах, арчилж, хамгаалах тал дээр анхаарах /камержуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх/

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө санхүүжилтээр авсан машин техник, тоног төхөөрөмжүүдийг эзэнжүүлж, тухайн хариуцсан хүнд нь хүлээлгэн өгөх зэрэг санал, зөвлөмжийг гаргаж сумын Засаг даргад албан бичгээр хүргүүлэн ажиллаж байна.





