Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын дэргэдэх ЕБС-ийн “Мини-парламент”-ийн 2 дугаар хуралдаан хуралдаж доорх 21 саналыг гаргасан.

2026-04-30

Сумын ИТХ-ын дэргэдэх ЕБС-ийн “Мини-парламент”-ийн 2 дугаар хуралдаан 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж доорх 21 саналыг гаргасан.
✅ Хүүхдүүдийн гаргасан саналуудыг сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Хурлын дэргэдэх Нийгмийн бодлого, төрийн байгуулалт, хууль эрх зүйн бодлогын хороонд саналуудыг шилжүүлж, тухайн хүүхдүүдийн гаргасан саналуудыг судалж сумын удирдлага болон холбогдох байгууллагын дарга эрхлэгч, мэргэжилтнүүдэд албан бичгээр хүргүүлэн хэрэгжилтийг хүүхдүүдэд танилцуулан ажиллана.
✅Хүүхдүүдийн гаргасан санал:
1. Ногоон спорт зааланд тоглох хуваарийг тодорхой гаргаж ил тод байршуулан иргэд, сурагчдад мэдээлж ажиллах /албан байгууллага, ахмад, сурагчид/
2. Ногоон спорт зааланд зориулалтын орчин үеийн шал угаагч машинтай болох, цэвэрлэгээнд анхаарах
3. Ногоон спорт зааланд хувцас солих өрөө гаргах, тохижуулах. /хувцас өлгөх өлгүүр, шүүгээ, гутлын тавиур гэх мэт бусад/
4. Ногоон спорт заалыг сандалтай болгох, нэмэгдүүлэх, мөн сайн чанарын тоглолт, бэлтгэлийн бөмбөгтэй болгох
5. Ногоон спорт заал болон сургуулийн заалыг камержуулах
6. ЕБС-д дууны дугуйлан хичээллүүлэх
7. ЕБС-ийн шинээр баригдсан нойлыг хүүхдүүдэд нээлттэй ашиглуулах
8. ЕБС-ийн хөгжмийн кабинетыг тус тусад нь өрөө гаргаж өгөх. /Жишээ нь нэг өрөөнд олон хөгжим бэлтгэхэд хүндрэлтэй байдаг/
9. ЕБС-ийн Технологийн өрөөг тохижуулах
10. Хогийн толгойгоос урагшаа гол хүртэл хийссэн хогийг цэвэрлэх /гаднаас орж ирэхэд муухай харагдаж байна/
11. Ногоон спорт заалны хойд талын төв замыг тэгшлэх /Эмийн сангаас ХААН банк хүртэл/
12. Хогны дахивар бүтээгдэхүүн авдаг болох цэгтэй болох
13. Айл өрхийн нурсан хашааг янзлуулах, өнгө үзэмжийг сайжруулах
14. Цагдаагийн кабоны өнгө үзэмжийг сайжруулах, хашаан доторх хогийг цэвэрлэх
15. Гал унтраах машиныг байнга бэлэн байдалд байлгах, өвлийн цагт гражид бэлэн байлгах
16. Сумандаа Онцгой байдлын албатай болох
17. Гал унтраадаг дронтой болох
18. Суманд байгаа хуучин барилга байгууламжийг буулгах, цэгцлэх
19. Улиасан даваан дээрх “БАТШИРЭЭТ” хаяг самбарыг янзлах, эсвэл буулгах
20. “Найзууд Гардан” дээр хог ялгаж хийх хогийн савтай болгох
21. Эгийн адгийн “Гурван голын байгалийн цогцолборт хүрээлэн”-рүү ордог замыг нэг замаар явдаг болгох.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11187
8663 / 77%
1137 / 10%
392 / 4%
995 / 9%