Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ТАМГА ЗАЛАХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР 2 ДАХЬ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2026-05-09

Хурх багийн нутагт орших Рашаан хадан дээр 8 сард Тамга залах ёслол болохтой холбогдуулан 2 дахь уулзалтыг Рашаан хадан дээр 5 дугаар сарын 09-ний өдөр талуудын оролцоотой зохион байгуулсан.
🔰Уулзалтад Аймгийн ИТХ-ын дарга Цогт-Орших, аймгийн музейн ажилтан Сувд-Эрдэнэ, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач Цогтбаатар, Соёлын өвийн үндэсний төвийн дарга Энхбат, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга Хашмаргад, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газрын хамгаалалтын захиргааны дарга Чинболор, Биндэр сумын ИТХ-ын дарга Уртнасан, ЗДТГ-ын дарга Өнөболд, Өмнөдэлгэр сумын ИТХ-ын дарга Пүрэвдорж, төлөөлөгчийн хамт, сумын ИТХ-ын дарга Хэрлэнчимэг, Засаг дарга Алтангэрэл, хурлын төлөөлөгч Насанжаргал, Хурх багийн Засаг дарга Мөнхчулуун, хурлын н/б-ийн дарга Хоролмаа нийт 20 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр оролцов.
🔰Тус уулзалтаар Рашаан хад орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон тамгатай чулууг хашиж хамгаалах, ойр орчмыг тохижуулах, түүх дурсгалыг олон нийтэд сурталчилан таниулах самбаруудыг байршуулах, Аймгийн 05 сарын 12-ны өдрийн ИТХурлаар арга хэмжээг зохион байгуулах талуудын оролцоотой ажлын хэсгийг байгуулж, бэлтгэл ажилд оруулах, шаардлагатай төсөв хөрөнгийн судалгааг ойрын хугацаанд гаргах зэрэг ажлуудыг хийхээр санал солилцож, талууд хамтран ажиллахаар болов

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11187
8663 / 77%
1137 / 10%
392 / 4%
995 / 9%