Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА.

2026-06-10

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд 06 дугаар сарын 10-ны өдөр сумын ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг суманд улсын болон орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, Малын тоо толгойн албан татвар, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн явц, чанар, үр дүнд хяналт тавин ажиллалаа. Үүнд:
1. 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 300 хүний суудалтай Соёлын төвийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, барилгын ажлын гүйцэтгэл, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, төсөв санхүүгийн зарцуулалтад хяналт хийлээ. Ажлын явц 65%-тай явагдаж байгаа ба гэрээний дагуу 8 сарын 25-ны дотор дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Нийт төсөвт өртөг 4.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй.
2. Орон нутгийн хөгжлийн сан болон Малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын хэрэгжилтийн явцтай танилцсан.
✅ Сумын төвийн гэрэлтүүлэг 85.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийгдэж дууссан.
/Баруун хотонд 5 эгнээнд 68 гэрэлтүүлэг/
✅ Авто гридер 370.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 7 сарын 1-ний дотор нийлүүлэхээр гэрээ хийгдээд байна.
✅ Малчдын туршлага судлах аялал 16.4 сая төгрөгөөр 4 багийн нийт 47 малчдыг гадагш нь туршлага судлах аялалд хамруулсан
✅ Мал тарилгын зөөврийн хашаа 9.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй авч, багийн малын эмч нарт хүлээлгэн өгөөд байна.
3. Байгаль хамгаалах нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр
✅ Хөрс сийрүүлэгч 6.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр худалдан авсан
✅ Ногоон байгууламжийг хашиж хамгаалах ажлын хүрээнд Онон багийн төвийн хашаа 19.2 сая төгрөгөөр хийгдэж дууссан.
✅ ЕБС-ийн Эко клубийн үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд "Нэг сурагч - Нэг цэцэг" аян өрнүүлэн 5.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ногоон байгууламжуудыг цэцэгжүүлж байна.
✅ Татмын ой орчмын тогтвортой байдлыг хамгаалах ажлын хүрээнд Онон голын гүүрний цаад талын зам харгуйг янзлахад 18.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын 30%-ийн санхүүжилт олгогдон 6 сарын 2-ны өдрөөс 6 сарын 15-ны хугацаанд хийгдэж, ажлын хэсгийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу 7 сарын 31-ний дотор бүрэн хийж дуусна гэсэн гэрээний дагуу ажиллаж байна.
✅ Ногоон байгууламжийг услах, арчлах ажил 5.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, ахмадын холбоо цэнэг усалгааг хийж байгаа ба намар болтол ногоон байгууламжид тарьсан моднуудыг гэрээний дагуу услана.
🇲🇳🇲🇳🇲🇳Сумын ИТХ нь төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, иргэдийн хяналт, оролцоог хангах чиглэлээр тогтмол хяналт тавин ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11187
8663 / 77%
1137 / 10%
392 / 4%
995 / 9%