Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын ажлын хэсэг 06 дугаар сарын 10-ны өдөр ойн сан бүхий газарт “Асгат Эрээн” ХХК-ийн гүйцэтгэж буй ойн арчилгаа, цэвэрлэгээний ажилд хяналт тавин ажиллалаа

2026-06-10

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу ИТХ-ын ажлын хэсэг 06 дугаар сарын 10-ны өдөр ойн сан бүхий газарт “Асгат Эрээн” ХХК-ийн гүйцэтгэж буй ойн арчилгаа, цэвэрлэгээний ажилд хяналт тавин ажиллалаа.
Хяналтын явцад тус компани нь төлөвлөгөө, технологийн картын дагуу ажлыг явуулж байгаа эсэх, мод бэлтгэлийн талбайн зааг тэмдэглэгээ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалалтын шаардлагын хэрэгжилтийг газар дээр нь үзэж танилцсан.
📌Уг ААН нь арчилгаа, цэвэрлэгээний ажлыг батлагдсан талбайд гүйцэтгэж байгаа бөгөөд өвчилсөн, хатсан, өсөлт хөгжилт муутай, тахир модыг сонгон сийрэгжүүлэн огтолж байгаа ба хожуулуудыг тайрч, ойжуулалт, нөхөн сэргээлтийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэн, нийт 7 га талбайд 5 ажилчид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
📌Ажлын хэсгээс ойн арчилгаа, цэвэрлэгээний ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж, огтлолтын үлдэгдлийг стандартын дагуу цэвэрлэн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэг чиглэл өглөө.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11187
8663 / 77%
1137 / 10%
392 / 4%
995 / 9%